Сошиал медиа маркетинг гэж юу вэ?

Melearn
7 min readApr 18, 2020

Сошиал медиа маркетинг нь маркетинг болон брэндийн зорилгодоо хүрэхийн тулд бүтээгдэхүүнээ сурталчилж, дэмжсэн контент бүтээж, Facebook, Instagram, Twitter зэрэг нийгмийн сүлжээнүүдэд дамжуулж, түгээх интернет сурталчилгаа юм. Үүнд хэрэглэгч, үзэгчдийн сонирхолыг татах бичвэр, зураг контент, видео зэрэг орно.

Өөрийн брэндийг бий болгох, борлуулалтаа өсгөх, хэрэглэгч, сонсогчидтойгоо холбогдох хамгийн ойр платформ болж чадахаас гадна, дагагчидтайгаа нягт холбоо үүсгэж, тэдгээрийн санал бодлыг сонсох, үр дүнгээ анализ хийх зэрэгт тусална.

Хэрвээ та Сошиал Медиа Маркетингийн цогц онлайн сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Facebook

  • Хэрэглэгчдийн тоо: 2.2 тэрбум
  • Хэрэглэгчид: X үе, Миллениал
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: Брэндийн танигдсан байдал, зар сурталчилгаа

Twitter

  • Хэрэглэгчдийн тоо: 335 сая
  • Хэрэглэгчид: Анх-Миллениал
  • Маркетингийн хэлбэр: B2B, B2C
  • Хамгийн сайн: Нийтийн харилцаа, холбоо, харилцагчийн үйлчилгээ

Instagram

  • Хэрэглэгчдийн тоо: 1 тэрбум
  • Хэрэглэгчид: Анх-Миллениал
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: байгалийн үзэмжтэй медиа, хөшигний ард (behind-the-scenes), хэрэглэгчийн үүсгэсэн контент, зар сурталчилгаа

LinkedIn

  • Хэрэглэгчдийн тоо: 645 сая
  • Хэрэглэгчид: Их төрөлтийн үе, Х үе, Миллениал
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: B2B харилцаа холбоо, бизнесийн хөгжил дэвшил, хөдөлмөр эрхлэлтийн маркетинг

YouTube

  • Хэрэглэгчдийн тоо: 1.9 тэрбум
  • Хэрэглэгчид: Миллениал, Z үе
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: Брэндийн танигдсан байдал, энтертайнмент, how-to видео зэрэг

Snapchat

  • Хэрэглэгчдийн тоо: 300 сая
  • Хэрэглэгчид: Анх-Z үе
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: Брэндийн танигдсан байдал, зар сурталчилгаа

Pinterest

  • Хэрэглэгчдийн тоо: 250 сая
  • Хэрэглэгчид: Анх-Миллениал, их төрөлтийн үе
  • Маркетингийн хэлбэр: B2C
  • Хамгийн сайн: харааны, үзэгдэх зар сурталчилгаа, урам зоригжуулалт

Бүх бизнес эрхлэгчдийн мэдэх хэрэгтэй СММ-ийн 20 чухал ач холбогдолтой талууд

Брэндийн танигдсан байдлаа (Brand Awareness) өсгөхийн тулд СММ ашиглах

1. Брэндийн танигдсан байдлыг бий болгоно.

Энэ нь бизнес дэх хамгийн чухал маркетингийн зорилгуудын нэг юм. Учир нь хэрэглэгчид өөрсдийн мэддэг брэндийн бүтээгдэхүүнийг авахыг илүүд үздэг бөгөөд СММ нь танд илүү хурдан, үр дүнтэйгээр Брэндээ таниулахад тань туслах болно.

Зөвлөмж: Профайл болон ковэр зургандаа анхаарал хандуулах. Логогоо хэт анхаарал сарниулсан байхаас сэргийлж, энгийн бөгөөд нүдэнд хурдан өртөхөөр байлгах.

2. Брэндийн чинь эргэн тойронд харилцан яриа үүсгэнэ.

Сайн СММ нь брэнд, бүтээгдэхүүн, түншүүдийн чинь талаар харилцан яриа бий болгодог. Өөрөөр хэлбэл, харилцагчийн хариу үйлдэл хүчтэй байх бөгөөд тэдний хооронд үүсэх ярианы сэдэв болж чадна гэсэн үг.

Зөвлөмж: Үйлчлүүлэгчид сошиал медиа дээр тань сэтгэгдэл үлдээх үед хариу өгч, холбогдон, брэндийн цаана робот биш, амьд хүн байдаг гэх сэтгэгдлийг төрүүлэх, үнэ цэнэтэй үйлчлүүлэгч, хэрэглэгч гэдгийг мэдрүүлэх.

  • Shout-out хийх
  • Feedback авах
  • Нээлттэй хариулттай асуулт асуух

3. Сошиалаар хэрэглэгч, харилцагчдаа сонсож сурна.

Үүний тусламжтайгаар та харилцагч чинь юуг чухалчлан үзэж байгааг, аль трэндийг илүү дагаж байгааг, гол бай чинь юу болох зэргийг мэдэх болно. Тэдний асуудлыг олж, түүний шийдлийг олсон контентийг бүтээж болно. Мөн харилцагчид чинь ямар өнгө аяс, ямар хэл ашигладаг болохыг мэднэ.

Зөвлөмж: Харилцагчдийнхаа юу хэлж байгааг өдөр бүр, цаг тутам сонсож сурах.

4. Брэндийнхээ түүхийг өгүүлэх

СММ-ээр дамжуулан та өөрийн брэндийн гайхалтай түүхүүдийг хуваалцаж болох ба үр дүнтэй түүх нь брэндийн нүүр төрхөнд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Зөвлөмж: Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хүмүүсийн түүхийг хуваалцах.

5. Сонсогчдын судалгаанаас өгөгдөл цуглуулах

Сонсогчдын хэрэглэдэг түлхүүр үгсийг ашиглан хайлт хийж, мэдээлэл цуглуулж болно.

Зөвлөмж: Facebook, Twitter нь постнуудын чинь хамрах хүрээ (reach), тоймыг (overview) харахыг зөвшөөрдөг.

6. Дагагчидаа сэтгэл хангалуун байлгах үүднээс онцгой үйлчилгээгээр хангах

Одоо харилцагчид тань хүсэлтэнд нь хариу өгөхийг хүсч байгаа. Харилцагчийн үйлчилгээнд хүчтэй хөрөнгө оруулалт хийснээр компани болон харилцагчийн хоорондын харилцааг илүү бат бөх болгодог.

Зөвлөмж: Танайд тусдаа сошиал медиа болон харилцагчийн үйлчилгээний багууд байгаа гэж бодъё. Ингэснээр тухайн багууд хоорондоо орооцолдолгүйгээр, тус тусын үүрэгт ажлыг хийхэд хялбар болно.

7. Харилцагчийн үнэнч байдлыг бүтээх

Нэгт, үүнийг та ямар ч үнэ төлбөргүйгээр бүтээж болно. Харилцагчид таалагдсан брэндээ дагаж, харилцдаг бөгөөд таныг дагаж буй харилцагчдын 53% нь үнэнч байх магадлал өндөр гэж тооцогджээ. Мөн үнэнч хэрэглэгчид танай бүтээгдэхүүн, үйлчилгээг цааш сурталчилахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Зөвлөмж: Үнэнч хэрэглэгчдээ үргэлж сэтгэл ханамжтай байлгаж, халамжилж байх.

  • Сурталчилгааны код (хямдралтай) ашиглах
  • Нээлттэй хариулттай асуулт асуух
  • Sticker, patch, цамц, нарны шил, малгай зэргийг үнэгүй өгөх, сугалах, хонжворт өгөх

Мэдээллийн урсгал, хөдөлгөөнийг өсгөхийн тулд СММ-ийг ашиглах

8. Таны сайт эсвэл блогруу шууд хөтлөх хөдөлгөөнийг үүсгэх

СММ-ийн тусламжтайгаар таны сайтруу харилцагчид тань шууд хөтлөгдөх болно.

Зөвлөмж: Контентоо оруулах цагийн хуваарь гарган, тогтмол хуваарийн дагуу пост оруулах. Bit.ly-ыг ашиглан линкээ богино болгон, профайл болон постондоо оруулах.

9. Линкийн тусламж

Таны нэг пост 1000 share-тай байя гэж бодъё. Дагагчдын чинь нэг нь тантай төстэй контент хийн, эх сурвалжиндаа таны линкийг оруулна. Ингэснээр хайлтын системд таны холбоосын хандалт ихсэх болно.

Зөвлөмж: Сошиал медиан цагийн хуваарийн хэрэгслийг ашиглан төлөвлөгөө гаргах.

10. Ихэвчлэн үнэгүй

Жинхэнэ, өөрийн хэв загвар, стилийг харуулсан профайл, контент бүтээхэд ямар нэгэн үнэ төлбөр шаарддаггүй.

Зөвлөмж: Контентоо хэт сурталчилгааны шинж чанартай байлгаж болохгүй. Постыг чинь спам шиг харагдуулах болно.

11. Баталгаатай сэдэвт суурилсан брэнд бүтээх

Ингэснээр та итгэлтэй мэдээллийн эх сурвалж болж чадна. Таны хуудас хэдий чинээ баталгаатай, үнэн бодит байна, төдий чинээ тухайн сэдвийн талаар танай сайтруу хандах хандалт нэмэгдэх болно.

Зөвлөмж: Баталгаатай гэсэн эх сурвалжуудынхаа жагсаалтыг үүсгэх.

12. Гол байгаа дахин онилох, олох

Ерөнхийдөө танай хуудасруу анх зочилж буй хүмүүсийн 2% нь л худалдан авалт хийдэг бөгөөд сурталчилгааны ачаар үлдсэн 98%-ийг нөхөх боломжтой болдог. Retargeting ads нь зочилж буй хүмүүсийн жагсаалтыг үүсгэн, нэргүй “cookies” браузер дээрээ ашигладаг. Ингэснээр харилцагчдийн нүдэнд бизнес чинь үргэлж харагдах болно.

Зөвлөмж: Retargeting хэрэгсэлүүдийг олж, түүнээсээ сонгон, бүтээгдэхүүнээ дэмжих зорилготойгоор ашиглах. Хэрэглэгчдээ хэт залхаахгүй байхад анхаарах.

13. Шалтгаан, үр дагаварыг тань вирус шиг тархахад туслах

Өргөн далайцтай, кампанит ажил хийснээр маш том үр нөлөөг авчрах бөгөөд, бусдыг уриалсан , нийтийн шинжтэй, эерэг сурталчилгаанууд нь анхаарал амархан татаж, сэтгэлд хоногшдог билээ.

Зөвлөмж: Хүлээлтээ байнга хяналтанд байлгах. Олон хүн гэлтгүй, хэрэгцээтэй, нөлөө бүхий, зөв цөөхөн хүмүүсдээ хүрч ажиллах нь чухал. Сурталчилгаагаа хэт олон хүнд хүргэх гэж шамдалгүй, сайн чанарын контент бүтээхдээ анхаараарай.

14. Борлуулалт болгон хувиргах

Call to action нэмэх: Хэрэглэгчдэд хүчирхэгжсэн мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд үйлдэл хийхэд нь сэдэлжүүлдэг.

Уралдаан, тэмцээн: Уралдаан, giveaway, үнэгүй зүйлс. Эдгээр зүйлс нь үнэхээр тус болдог бөгөөд үнэгүй зүйлсэд хэрэглэгчид татагдаж, танайхаас аль хэдийн худалдан авалт авч байсан мэт мэдрэмжийг бий болгодог.

Ads: Хэн ч нийгмийн сүлжээнд худалдан авах гэж ордоггүй. Тэд найз, нөхөдтэйгөө холбогдох, сонирхолоо дагах зэрэг шалтгаанаар ашигладаг. Тэгэхээр таны сорилт бол хэрэглэгчдийн анхаарлыг татаж, худалдан авах хүслийг нь өдөөх юм.

Зөвлөмж: Дээрх жишээнүүдийн хольцыг үүсгэх. Сайн хольцтой байх үед хувиргалтын үйл явц хурдан байх болно.

Бүтээгдэхүүнээ дэмжихийн тулд СММ-ийг ашиглах

15. Контентоо дэмжих

Хэтэрхий ерөнхий сонсогдож байгаа байх. Гол санаа нь хийсэн контентоо бүтээлч байлгаж, оргинал, жинхэнэ контент бүтээсэн эсэхэд баталгаа өгөх юм. Бүтээлч байж, түүх өгүүлэх нь контентоо дэмжих хамгийн үр дүнтэй арга юм.

Зөвлөмж: Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой хамгийн сайхан түүх өгүүлэх сорилтонд орох. Эдгээр түүх нь хэрэглэгчидтэй чинь хамааралтай байх.

16. Харилцагч та хоёрын нийтлэг дуртай сэдвээр харилцаа үүсгэх

Facebook 620 сая бүлгэмтэй. Тухайн бүлгэмүүдээс өөрийн бай болсон хэрэглэгчдийг олсоноор цаг хэмнэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэгтэй хүнд нь хурдан хүртээхэд туслах болно. Мөн танай зах зээлтэй холбогдох хүмүүсийг дагаж болно.

Зөвлөмж: Өөрийн Facebook, LinkedIn бүлгэмийг үүсгэх. Тухайн салбартай холбоотой мэдээллийг олж авах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд чухал хувь нэмэр оруулдаг.

17. Хэрэгцээт харилцагчидтай холбогдохын тулд нийгмийн баталгааг ашиглах

Таны үүсгэсэн контент тань хангалттай анхаарал татахуйц, баталгаатай байх хэрэгтэй.

Зөвлөмж: Блог болон вэбсайтандаа хичнээн share хийгдсэнийг харуулдаг товчлуур үүсгэж болно. Эдгээр товчлуур нь хэрэглэхэд хялбар, хурдаг байр.

18. Том үр дүнд хүрэхийн тулд хялбар A/B тест ашиглах

A/B тест нь тухайн вэбсайтын өөр нэгэн хувилбарыг өөр хүмүүст хэрэглүүлэх юм. Өөр вэбсайт ашиглахын оронд төстэй пост ашиглан хамрах хүрээ, хувиргалтыг ажиглаж болно.

Зөвлөмж: Тухайн тестийг зөв ашиглаж, зөв үр дүнгээ барьж авсан эсэхдээ хяналт тавих. Хэдийгээр зардал өндөртэй байх боловч, A/B тестэнд гаргаж буй хүчин чармайлтаа, мөн үр дүнг нь гаргахдаа ч гэсэн ашиглах хэрэгтэй.

19. #Hashtags ашиглан хамрах хүрээгээ тэлэх

Hashtag нь хүчирхэг хэрэгслийн нэгт тооцогддог бөгөөд ижил төстэй сонирхолтой хүмүүсийг цуглуулахад тусалдаг. Мөн үүнийг ашигласнаар, хандалтын тоо ихсэх магадлал өндөр байдаг. Хэт их hashtag ашиглах нь мессежийн тань утгыг алдагдуулдаг учир үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Зөвлөмж: hashtag-ийг гамтай хэрэглэх. Хамгийн үр дүнтэй гэсэн үгсийг л ашиглах.

20. Харилцагчдаа үргэлж орчин үеийн мэдээллээр хангах

Шинээр гарсан бүтээгдэхүүн, болох гэж буй үйл ажиллагаа зэргийг үргэлж зарлаж хэрэглэгчдийг хоцорсон мэдрэмжээс хол байлгах.

Зөвлөмж: Ямар төрлийн мэдээллээр хангах хэрэгтэй вэ?

  • Шинэ бүтээгдэхүүн
  • Шинэ үйлчилгээ
  • Шинэчлэлт
  • Шинэ өргөжүүлэлт, салбар

Шинэ гэсэн бүхэн.

--

--

Melearn
Melearn

Written by Melearn

Melearn нь дэвшилтэд технологийн тусламжтайгаар Хаанаас ч, Хэзээ ч, Хүссэн мэдлэг, чадвараа эзэмшихэд туслах хамгийн таатай цахим орчиныг хөгжүүлэх зорилготой

No responses yet